Жюбили Монгол Пентекостын баяраар тоглолт хийхээр төлөвлөж байна

Жюбили Монголын уулзалтЖюбили Монголын уулзалт

May 13, 2015

Жюбили Монгол саяхан шинээр элссэн гишүүдээ хүлээн авч уулзалт хийсэн бөгөөд Жюбили Монголын алсын хараа, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцсан байна. 

Тус үйлчлэлийн эхний төлөвлөж байгаа ажил бол Пентекостын баярын тоглолт ажээ. Пентекост нь итгэгчдийн хувьд Есүсийг дагаж байсан эртний итгэгчдийн дээр Ариун Сүнс бууж ирснийг дурсан тэмдэглэх өдөр юм. Түүгээр ч барахгүй энэ өдрийг түүхийн хувьд авч үзэхэд Христийн чуулган жинхэнэ утгаар эхэлсэн өдөр гэж үзэж болно. 

Тиймээс ч Жюбили Монгол Пентекостын өдөр өөрсдийн анхны тоглолтоо хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна. Анхны тоглолтоо хийж байгаа тэдний хувьд та бүхний залбирал тун шаардлагатай бөгөөд энэхүү тоглолтоор дамжуулан олон олон итгэгчдийн зүрх сэтгэлд сэргэлт ирж, мөн түүнчлэн олон үл итгэгчдийн зүрх Бурханы хайр руу эргэх болтугай.