Жюбили Ворлд 2015 оны зун, Магтан Дууны Удирдлагын Сургалт зохион байгуулна

Жюбили Ворлдын төв байр

May 06, 2015

Жюбили Ворлдын төвөөс магтан дууны удирдлагын сургалтын хөтөлбөр явуулах гэж байгаа бөгөөд дэлхий орнуудаас 120, мөн АНУ-аас 50 магтан дууны удирдагчыг сургахаар бэлтгэлээ базааж байна.

Тус хөтөлбөр нь 7-р сараас 9-р сарын хооронд АНУ-ын Теннесси мужын Нашвилли хот дахь Жюбили сургууль болон Ст. Лойс дахь Жюбили Ворлдын төв байруудад тус тус явагдах юм. 

3 сарын турш явагдах энэхүү хөтөлбөр нь магтан дууны удирдагчдыг хөгжмийн онол болон дадлагат сургаад зогсохгүй, мөн нэн чухал шаардлагатай магтан дууны удирдагчийн чадварт сургаж, тэднийг өөр өөрсдийн орон дахь үйлчлэлд нь бэлтгэхэд чиглэгдэж байгаа юм. 

Оролцогчдын тоо хязгаартай тул улс орон болон муж бүрээс тодорхой тооны оролцогчдыг хүлээн авна. Тус сургалтанд оролцох хүмүүсийг орон нутгийн сонгон шалгаруулалт болон тухайн улс орны удирдагчдын шалгаруултаар сонгож авах болно.