Хүндэтгэл ба Магтаал

Жюбилигээр дамжуулан итгэгч нэг бүрийн амьдралд магтаал хүндэтгэлээр Бурханы хүмүүсийг тайвшруулж, сайн мэдээ хэрэгтэй байгаа алдагдсан хүмүүст баярын мэдээг авчирснаар Бурханы хүслийг биелүүлэхэд цагаа зарцуулж байгаа хүмүүс байдаг бөгөөд эдгээр хүмүүс маань урлагийн энэхүү үйлчлэлээр дамжуулан онцгой туршлага цуглуулж, өөрсөдтэйгээ ижил сэтгэл, мөрөөдөл, итгэлтэй орон нутаг болон дэлхийн ертөнцийн хүмүүстэй холбогдож, бие биендээ дэм болох сүлжээ үүсгэдэг.

Цуцсан сүнснүүдийг сэргээхээс эхлээд тэмцэлдэж байгаа итгэлийг хүчирхэгжүүлж, хатуурсан зүрхнүүдийг нээж, гүн гүнзгий итгэл үнэмшлийг нь урамжуулахын тулд урлагаар дамжуулан хэний ч хүрч чадаагүй хүмүүст хүрнэ. Исаиа 40:1-т Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул хэмээн та нарын Бурхан айлдаж байна гэж бичигдсэн байдаг.

Христ итгэлт урлагийнхны хувьд танд бид нар бусад итгэлийн хүмүүст өөрчлөлт авчрах боломжийг олгож байна. Шөнийн Магтаал Хүндэтгэл, Олон нийтийн тоглолтууд, Хэвлэж гаргасан хэвлэлүүд, Хөгжим, Дуу бичлэгүүд, Урамшуулах видео болон Онлайн эх үүсвэрүүд зэргээр дамжуулан Жюбили нь Христ итгэлт хүмүүсийн итгэлд нэмэлт тусламжийг ханган нийлүүлнэ.

Нөхөрлөл

Урлагийн тоглолтуудыг зууч болгон Жюбили нь Бурхантай харилцах бидний харилцааг сэргээх мөн Христийг төвөө болгосон соёл, интертайнмент ертөнцийг олон улс даяар бий болгох зорилготойгоор ажилладаг. Энэ бол нэг чуулган, нэг урсгал чиглэл, эсвэл хэсэг бүлэг ястан үндэстэн юмуу соёлын тухай биш, харин Христийн биеийн дотор урлаг болон хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн нийтийн өсөлтийн тухай юм.

Жюбили бол та бүгдийн авъяас чадвар, итгэлийн өсөлтөн дээр чинь нэмээд,та нартай ижил нөхцөл байдалд байгаа, ижил хүсэл мөрөөдөл, найдвартай хүмүүстэй уулзах газар юм. Жюбили нь Христ итгэлт урлагийнхан уулзах, бие биенээ дэмжин, хамтарч ажиллах төвлөрсөн холбоос болох газар юм.

Боловсрол

Жюбили нь магтаал хүндэтгэл болон урлагийн талбарын боловрол олгогчдод зориулсан тэдэнд хэрэгтэй эх үүсвэрүүдийг бэлтгэдэг. Жюбили Сургууль, Жюбили ном, сонин сэтгүүлийн хэвлэл, эсвэл Жюбили Хүндэтгэл Магтаалын уулзалт, цугларалтууд гэх зэргээр дамжуулан бидний бэлтгэсэн материалууд нь магтаал хүндэтгэлын талаар болон урлагийн талаар ойлгож сурахад зориулан бэлэн байдаг. Бид нар байнга шинэ багш нар, сургагч болон ажилчдыг цаашдын хөгжлийнхөө төлөө хайж байна.

Интертайнмент

Жюбили нь Бурхан болон түүний нэрийг алдаршуулах ганхашгүй алсынхараагаатайгаар дээд зэргийн бөгөөд хосгүй авъяас чадварыг бий болгохшийдвэртэй. Манай ажилчид бусад урлагийнхан, дуу зохиогчид, продюсерууд болон хамтрагч нартаа сэтгэл өөдрөг, чадвар сорьсон, сайшаахуйц орчинг бүрдүүлэхийг зорьдог. Бид нар хөгжим болон хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн соёл, магтаал хүндэтгэлд нөлөөлөхийг зорьдог.

Жюбили Интертайнмент нь Жюбили урлаг соёлынхон, дуу зохиогчид, продюсеруудыг дотроо агуулдаг Жюбили Хөгжмийн Группээс бүрддаг. Манай Nashville дахь байр нь 300 орчим м.кв бүхий урлагийн заал, 300 хүний суудалтай автомат РА гэрэлтүүлийн системтэй. Мөн түүнчлэн манай байр видео ногоон дэлгэц, 2 тракинг өрөөтэй Про Тоолс дуу бичлэгийн студи, продакш болон сургалтай төвтэй.

Энэхүү продакшны байртай зэрэгцээд Жюбили Сургууль нь сургалтийн төрөл бүрийн хөтөлбөрүүд, камп болон воркшопыг хөгжүүлж, сургаж, нээж илрүүлдэг. Энэ нь урлагийнхныг амжилтанд бэлтгэж, цаашлаад тэднийг хөгжмийг Жюбили Интертайнмент гэсэн шүхрийн доор төрөл бүрийнхэлбэрээр мэдээлэн сурталчилж зах зээлд гаргаж ирдэг.