Жюбили Бүжиг

Жюбили Бүжиг бол Бурханы алдрын төлөө бүжиглэдэг бөгөөд өөрсдийн бүжгээрээ Бурханы мэдээг тунхаглахаар шийдсэн халуун сэтгэлтэй бүжигчдийн үйлчлэл юм.

Жюбили Найрал Дуу

Жюбили Найрал Дуу бол Бурханд үйлчлэж, бусад хөгжмийн хүмүүстэй нөхөрлөх гэсэн Христ итгэлт хүмүүст боломж өгөх сонгодог найрал дууны үйлчлэл юм. Жюбили Найрал Дуу нь төрөл бүрийн хүмүүсээс бүрдсэн бөгөөд тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа, аялал зохион байгуулж, орон нутаг болон бүсийн хэмжээнд үйлчилдэг маш олон найрал дууны багуудаас бүрддэг.

Жюбили Синфони Найрал Хөгжим

Жюбили Синфони Найрал Хөгжим өөрийн эцэг эх болох Жюбили Ворлдын найрал хөгжимд тулгуурласан салбар нь юм. Дууллын төгсгөлд Эзэнийг төрөл бүрийн хөгжмийн зэмсэгээр магтах тухай өгүүлдэг. Жюбили Синфони Найрал Хөгжим нь өөрийн гишүүдэд долоо хоногийн бэлтгэл, сургалтууд, нөхөрлөл, тоглолт зэрэг маш олон өргөн боломжууд болон туршлагажих нөхцөлүүдийг бэлтгэж өгдөг. Энэ бол Христийн хайр, хөгжмийг хайрлах хайр хамтдаа эв нэгдэлээр оршиж байдаг газар бөгөөд энэхүү сонирхлоо бусад ижил хүсэл сэтгэлтэй хүмүүстэй хуваалцах газар юм.

Жюбили Магтаал Хүндэтгэл

Жюбили Магтаал Хүндэтгэл нь Эзэний төлөө гэсэн халуун сэтгэлтэй, орчин үеийн хөгжмийн авъяас билэгтэй хувь хүн бүрээс бүрдсэн Христ Итгэлт хөгжмийн үйлчлэл юм. Жюбили Магтаал Хүндэтгэлийн орой нь энэ дэлхийн соёлыг өөрчлөх үүрэг зорилготой бөгөөд бусдын амьдралд өөрчлөлт авчрахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Жюбили Магтаал хүндэтгэл нь цомог, DVD болон онцгой прожестуудыг гаргах цаашдын алхмуудыг хийхээр зорьж байна.

Жюбили Хөгжим

Жюбили Хөгжим нь Христ итгэл хөгжмийн агентлаг. Энгийнээр хэлбэл бусад олон нийтэд дэлгэрсэн хөгжмийн интермайнт агентлагуудын дунд Христ итгэлт сэдвийг түлхэн оруулах явдал юм.

Жюбили Сургууль

Жюбили Сургууль нь Жюбилигийн Дэлхийн Удирдлагын ирээдүй үеийг эн тэргүүнд бэлтгэж, сургах газар юм. Өөрийн онцлог онол баримтлал, туршлагаар Жюбили Сургууль нь оюутнуудад бусдаас ялгаатай боловсролыг олгодог бөгөөд тэднийг ирээдүйн үйлчлэлдээ бүрэн төвлөрөхөд нь чиглүүлдэг.

Жюбили Хүүхдүүд сургууль

Жюбили Хүүхдүүд нь бүх төрлийн ар байдал, янз бүрийн чадвартай хүүхдүүд, нялхас балчируудад сурах орчныг бүрдүүлэхээр зорьдог бөгөөд тэдний гэр бүл болон бүхий л оролцож байгаа хүмүүсийн амьдралыг баяжүүлах өндөр чанартай хөтөлбөр болон өндөр боловсрол олгохыг зорьдог.