Эзэний ивээл дүүрэн Жюбилигийн хүндэтгэлийн орой

Магтаалын багТусгай магтаалын дуу"Гайхамшигт хайр" саксофон хөгжмийн үзүүлбэрЖюбили Бүжгийн багийн үзүүлбэр8 сарын хүндэтгэл

Aug 31, 2015

Монголын Жюбилигийн сар бүр зохион байгуулдаг хүндэтгэл магтаалын орой 8-р сарын 27-ны өдөр "Талархъя" нэртэйгээр Ариун Сүнсний хүч, Эзэний нигүүслээр дүүрэн болж өнгөрлөө.

Эзэний дотор авьяаслаг олон хүмүүс нэгдэн, нэгэн зүрх сэтгэлээр Бурханд магтаал хүндэтгэл, талархлыг өргөсөн төдийгүй, энэ орой тунхаглагдсан Эзэний үг нь ч мөн 1 Тимот Библиэс элч Паулын талархах зүрх сэтгэлийг онцлосон байв.

Энэ удаагийн хүндэтгэлд Монголын Жюбилигийн гишүүний зохиосон тусгай магтан дуу дуулагдаж, уг дууны зохиогч дуу бүтээгдсэн сэтгэл хөдөлгөм түүхээ хуваалцлаа. Мөн түүнчлэн "Гайхамшигт хайр" саксофон хөгжмийн үзүүлбэр болон Жюбили бүжгийн багийн цоглог бүжиг цугласан бүгдэд ивээл хайрлалаа.

Үйлчилсэн болон ирсэн бүхэн бүгдийг гайхалтайгаар удирддаг Бурхан Эзэндээ алдар магтаалыг өргөөд, цаашдаа илүү үйлчлэх хүсэл найдварыг тээсээр хүндэтгэлээ өндөрлөсөн юм.