Жюбили Ворлд Монгол ээлжит сар бүрийн концертынхоо бэлтгэлээ эхлүүлжээ

Жюбили Ворлд Монгол

Aug 18, 2015

Жюбили Ворлд Монгол байгуулагдсанаасаа хойш сар бүр Эзэнд хүндэтгэлийг өргөсөөр ирсэн билээ. Энэ сарынхаа хүндэтгэлийг "Нигүүсэлд тань талархъя" хэмээх нэртэйгээр 8 сарын сүүлээр өргөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна. 

Тус хүндэтгэлийн хөтөлбөрт Жюбили Бүжгийн багийн тусгай хөтөлбөр байхаас гадна, саксофон хөгжмийн үзүүлбэр, мөн гоцлол дуу зэрэг хөтөлбөрүүд багтжээ. 

Эзэнийг хайрлаж, Түүнийг магтахыг хүсэж буй хүн бүрт тус хүндэтгэлийн цаг нээлттэй. Хүндэтгэлийн өдөр болон цаг тун удахгүй зарлагдах болно.