Жюбили Ворлд Монгол хоёр дахь хүндэтгэлээ өргөлөө

Jul 01, 2015

Магтаалын цаг

Магтаалын цаг

Зургадугаар сарын сүүлийн өдөр Жюбили Ворлд Монгол хоёр дахь магтаал хүндэтгэлээ Эзэнд өргөв. Магтаал хүндэтгэлийн цаг Бурханд хандсан залбирлаар эхэлж, Эзэний ивээл шингэсэн магтан дуунуудаар үргэлжлэв.

Магтаалын дундуур Матай библиэс "Та нар бол дэлхийн гэрэл, газрын давс" нэртэй сургаал номлогдож, ирсэн бүх хүмүүс энэ дэлхийд гэрэл ба давсны үүрэгтэйгээр амьдрах нь Эзэний хүсэл гэдгийг дахин ухаарцгаав.

Магтаал хүндэтгэл дууссаны дараагаар хүндэтгэлд ирсэн хүмүүс бие биеийнхээ төлөө залбирч, хамтдаа өөрсдийн итгэл, амьдралынхаа талаар хуваалцаж, дараа дараагийн Жюбили Ворлд Монголын явуулах үйл ажиллагаануудад оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Улмаас улам хүрээгээ тэлж байгаа Жюбили Ворлд Монголын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, олон олон авъяас чадвартай, Эзэнээс дуудлагатай хүмүүс энэхүү Эзэнд алдрыг өргөж байгаа уран бүтээлчдийн нөхөрлөлд нэгдэх болтугай.