Магтаалын дундуур Матай 22:34-40 зүйлээс Бурханы үг тунхаглагдсан бөгөөд энэхүү сургаал нь юуны түрүүнд Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлах, дараагаар нь бие биеэ хайрлах, тэгээд Эзэний хайрыг энэ дэлхийд гэрэлтүүлж амьдрах талаар байв. Мөн түүнчлэн ирсэн хүн бүр баяр хөөртэйгээр магтан дуулж, бүжиглэхийн зэрэгцээ чин сэтгэлээр Эзэнд хандан залбирцгааж байлаа.
Энэ удаагийн магтаал хүндэтгэлийн нэгэн онцлог нь Жюбили Бүжгийн үйлчлэлийн баг өөрсдийн бэлтгэсэн хөтөлбөрөөрөө оролцсон явдал байлаа. Түүгээр ч барахгүй Жюбили Бүжгийн үйлчлэлд оролцох хүсэлтэй байгаагаа цугласан олноос хэд хэдэн хүн илэрхийлж байсан юм.
Энэхүү Эзэнд алдрыг өргөх хүсэлтэй уран бүтээлчдээр дамжуулан Эзэний алдар энэ дэлхийд улам бүр цуурайтах болтугай.